УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, АН-ын дэд дарга Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын 17 ны өдөр Төрийн ордонд болсон ажлын хэсгийн хуралдаанд оролцож явах үеэрээ Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд байх “гол гонхон”-ноос унаж амиа алдсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан.
Харин түүний амиа алдсан хэрэг явдлыг Ардчилсан намын зүгээс “гадны нөлөөтэй байж болзошгүй” гэж мэдэгдсэн юм. Мөн Г.Батхүү агсны хэрэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр “яллагдагчаар татсан” гэсэн албаны мэдээлэл бий.
Тэгвэл Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг өөрийн твиттер хуудастаа “Манай гэр бүл Монголынхоо хууль хяналтын байгууллагад итгэн, өнөөдрийг хүртэл хүлээцтэйгээр харж сууна. "Эргэж уулзах нүүртэй амьдрах сайхан" гэдэг үг л өдөр бүр бодогдоно” хэмээжээ.
Манай гэр бүл Монголынхоо хууль хяналтын байгууллагад итгэн, өнөөдрийг хүртэл хүлээцтэйгээр харж сууна. "Эргэж уулзах нүүртэй амьдрах сайхан" гэдэг үг л өдөр бүр бодогдоно. pic.twitter.com/p4RetxTF6u
— Батхүүгийн ГАНХӨЛӨГ (@tolin555) January 13, 2020