Монгол Улсад хэдхэн байдаг, уран нарийн сийлбэртэй, найман ханатай гэр хулгайлсан хэргийг цагдаагийнхан илрүүлжээ.
Сэжигтэн 150 сая төгрөгийн үнэлгээтэй эл гэрийг контейнертэй нь хамт аравдугаар сард хулгайлжээ. Эзэн нь бүр сүүлд буюу уржигдар /2020.01.13/ мэдсэн гэнэ.
Улмаар цагдаагийнханд хандахад нь Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 12 цагийн дотор илрүүлэн, эзэнд нь гэрийг бүрэн бүтнээр нь хүлээлгэн ѳгчээ.