Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р багт байрлах нийтийн байранд энэ сарын 24-ний өдөр гал гарч, улмаар албан үүргээ гүйцэтгэж явсан нэг алба хаагч угаартаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тухайн алба хаагчийн биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Дээрх галын шалтгаан нөхцлийг тогтоох, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
