Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны зургаадугаар сард зарилга гаргаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.01.13/ зарилга гаргаж дээрх 17 шүүгчээс 7 шүүгчийнх нь бүрэн эрхийг сэргээсэн байна.
Тэрээр зарилгадаа:
- Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр,
- Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа,
- Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг,
- Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг,
- Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа,
- Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах,
- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарын шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг тус тус сэргээсүгэй” гэжээ.