ШУУРХАЙ: "Осол гаргасан хоёр жолоочийг үргэлжлүүлэн саатуулах санал одоогоор гараагүй байна" гэв

ШУУРХАЙ: "Осол гаргасан хоёр жолоочийг үргэлжлүүлэн саатуулах санал одоогоор гараагүй байна" гэв

Энэ долоо хоногт /2024.01.23-24/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Дүнжингарав"-ын уулзварт газ тээвэрлэж явсан том оврын автомашин Patrol маркийн машинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болсон. Харин тус хэрэгт холбогдуулж "Дашваанжил"-ын жолооч Ч.Ренчиндорж, Nissan Patrol-ийн жолооч Э.Мөнхнаран гэсэн хүмүүсийг шалгаж байгаа юм.

Мөн эдгээр иргэд нь сэтгэл зүйн хувьд хүнд, өөрийн амь нас, эрүүл мэндээ хохироож болзошгүй байгаа тул прокурорын хүсэлтийн дагуу 48 цаг саатуулах шийдвэрийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 24 /2024.01.24/ -ны өдөр гаргасан. Харин тэднийг түр саатуулах хугацаа өнөөдөр /2024.01.26/ дуусаж байгаа юм. Харин Ч.Ренчиндорж, Э.Мөнхнаран нарыг үргэлжлүүлэн саатуулах талаар санал гарсан эсэхийг зарим эх сурвалжаас тодруулахад, "тэднийг үргэлжлүүлэн хорих саналыг одоогоор гаргаагүй" байна гэлээ.