Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24 /өдрийн 01 цагийн орчимд шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан.
Ослын улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болж, гал түймэрт онцгой байдлын албаны гурван алба хаагч амь насаа алдсан билээ. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар амиа алдсан гурван алба хаагчийн ар гэрт гурван өрөө орон сууц олгох шийдвэр гаргасан байна. Энэхүү буцалтгүй тусламж нь ОБЕГ-аас олгох тэтгэмжээс тусдаа юм байна. Орон сууц олгох хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах аж.