Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р багт байрлах нийтийн байранд яг одоо гал гарч дуудлагын дагуу тус аймгийн ОБГ-ын аврах гал унтраах 52-р ангийн гал сөнөөгчид галыг унтраахаар ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тус нийтийн байр нь галлагаатай тул яндангаасаа гал алдсан гэх мэдээлэл байна. Тухайн үед гурван хүүхэд гэртээ байсан бөгөөд ээж рүүгээ утасдаж гал гарч байгаа тухай хэлснээр ОБГ-т дуудлага өгчээ. Харин галын улмаас жирийн иргэний эрүүл мэнд хохироогүй бол Онцгой байдлын нэг алба хаагч угаартаж, эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байна.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р багт байрлах нийтийн байранд гал гарч байна?‼️? pic.twitter.com/mGdNZTl1yP
— ?? Монгол улсын иргэн Зориг ?? (@zorig316) January 24, 2024