Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас дэлбэрч, ойр орчимд нь гал тархан онцгой байдлын гурван алба хаагч амь насаа алдсан ноцтой осол өнгөрсөн шөнө /2024.01.24/ гарсан.
Мөн түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт 1, Эх хүүхдийн үндэсний төвд 3 хүүхэд хүргэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Цаашлаад ойр орчмын байрууд галд өртөж, 28 машин шатсан талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлсэн. Галд өртсөн Эдү апартмент хотхоны 11 айлын 43 иргэнийг 13 дугаар хороололд байрладаг зочид буудалд байрлуулсан. Тэгвэл Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүнээс эмгэнэл илэрхийлжээ.