Сэлэнгэ аймгийн Улаанбаатар хотоос Хүдэр суманд очсон Монгол, Хятадын иргэд нэгнээ буудаж шархдуулсан хэрэг гарчээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг 36 настай Э.Э гэх залуу согтуудаа БНХАУ-ын иргэн 50 настай Х, Баянгол дүүрэгт амьдардаг хаягтай манай улсын иргэн 37 настай Х.Б нарын гуяыг нь шархдуулсан байжээ. Хэргийг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт мөрдөн шалгаж байгаа аж.