Шүүхийн шинжилгээний төвд амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд цогцос таниулахаар ажиллаж байна

Шүүхийн шинжилгээний төвд амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд цогцос таниулахаар ажиллаж байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, ойр орчимд нь гал тархан онцгой байдлын гурван алба хаагч амь насаа алдсан ноцтой осол өнгөрсөн шөнө /2024.01.24/ гарсан. 

Улмаар өнөөдөр /2024.01.24/ өглөөний 06:00 цагаас эхлэн албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Гал унтраах 63 дугаар ангид алба хаагчдын ар гэрийнхэн цугларсан бөгөөд хэн гэдэг алба хаагч амиа алдсан гэх албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл яг одоо амиа алдсан алба хаагчдыг таниулах ажил шүүхийн шинжилгээний төвд болж, алба хаагчдын ар гэрийнхэн цогцос танихаар очоод байгаа аж.