Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.01.13/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт боллоо.
Тус шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд ирээгүй байна. Мөн шүүх хуралдааны оролцогч нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.