Ослын улмаас амиа алдсан иргэд БНХАУ-д сургалтад суухаар зорчиж явжээ

Ослын улмаас амиа алдсан иргэд БНХАУ-д сургалтад суухаар зорчиж явжээ

Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд зорчиж явсан автобус автомашинтай мөргөлдөж, хоёр хүн харамсалтайгаар амь насаа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тухайн амь алдсан хоёр иргэн нь Альфард маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж байсан иргэд байжээ. Тэд БНХАУ-д сургалтад суухаар явж байсан аж. Тухайн тээврийн хэрэгсэлд дөрвөн зорчигч явж байсан бөгөөд жолоочийн эсрэг тал болон түүний ард сууж явсан иргэд амь насаа алдсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Альфард маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талаас автобус мөргөсөн учир тухайн иргэд амиа алджээ. Харин нөгөө хоёр зорчигч болон жолоочийн биеийн байдал хүндэвтэр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол автобусны жолоочийн биеийн байдал хүнд мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.