Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.3-т "Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд уг түдгэлзүүлсэн хугацаа дууссан, энэ хуулийн 17.1-д заасан үндэслэл арилсан бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Ерөнхийлөгч шүүгчийн бүрэн эрхийг сэргээнэ” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарим ерөнхий шүүгч, шүүгчийн бүрэн эрхийг сэргээх саналыг Ерөнхийлөгчид өдөр мэдүүлжээ.
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгч нарт холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Ж.Оюунтунгалаг, Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа, Т.Энхжаргал, Б.Нармандах нар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар АТГ-ын даргаас албан бичиг ирүүлсний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчид хандаж байгаа юм байна.