Аймгийн Цагдаагийн газарт мал хулгайлах гэмт хэрэг 2020 он гарсаар 5 удаа бүртгэгдээд байна.
Эзэнгүй өвөлжөө, хаваржаа болон хөдөө хээр газар, бэлчээрт малыг нядалж, толгой шийрийг нь газар булж, махыг нь тээвэрлэх байдлаар уг гэмт хэргүүдийг үйлджээ. Тиймээс малаа өдөр, шөнийн цагт байнгын хариулга, маллагаатай байлгаж, хараа хяналтаа сайжруулах, малчдын бүлэг, нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжин энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг малчдад хандан Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байгаа юм.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.5 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авч, мэдээллийн нууцыг чанд хадгалахыг мөн мэдэгдэж байна.