Том оврын автомашины дугуйнд олон тооны чонын эд эрхтэн тээвэрлэж, БНХАУ-ын хилээр авч гарахыг завдсан хэргийг Хятадын тал илрүүлсэн талаарх мэдээлэл өнөөдөр цахим сүлжээнд цацагдаж, олны анхаарлыг татаад байна.
Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Чонын эд эрхтэнг Монгол Улсын хилээр гаргаж, БНХАУ-ын хилээр нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг Хятадын тал илрүүлсэн талаарх мэдээллийг Гаалийн байгууллагад ирүүлсэн. Өдгөө мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас нэмэлт мэдээлэл өгөөгүй. Хятадын тал энэ хэргийг илрүүлсэн учраас тус улсын хууль журмын дагуу хэргийг шийдвэрлэх учиртай" гэлээ.
Замын-Үүдээр уржигдар 4-5 чоныг автомашины дугуйндаа хийж гаргажээ.
— Uyanga (@UyangaaBT) January 11, 2024
Эрээний тал илрүүлж, одоо манайх хамтран шалгаж байгаа гэнэ. Хэдхэн хоногийн өмнө чонын гэдэс гаргах гэж байсныг Замын-Үүд дээр илрүүлсэн, тэр хэрэгтэй холбоотой байж магад гэж үзэж байна гэв. pic.twitter.com/NHxWs21kiO