Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум Уст тохой багийн "Шивээстийн-Ам" гэдэг газарт, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ Тус сумын харьяат иргэн Б 01.02-ны өдрийн 20:00 цагт явганаар малдаа явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 01.03-ны өдрийн 00:30 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг Б/30 настай эрэгтэй/-ыг 00:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 03:50 цагт тус багийн "Цэнгэл хайрханы бэл" гэдэг газар /гэрээс нь баруун урд зүгт 5 км/-аас эсэн мэнд олсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.