Бүгд Найрамдах Мальдив Улс руу Монгол Улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байгаа аж. Тодруулбал, Дели хотноо өнгөрсөн оны наймдугаар сарын 17 /2023.08.17/-нд “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан юм. Ингэснээр уг хэлэлцээр энэ оны нэгдүгээр сарын 12 /2024.01.12/-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.
