Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хар тамхи хэрэглэсэн байдалтай Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан байна. Мансуурсан байдалтай байсан түүнээс биологийн дээж авахад хар тамхи илэрчээ. Улмаар Н.Төгсцогтыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, "Blue sky" төвөөс саатуулан, шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.
