УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн нийслэлийн мандатыг дөрвөөр цөөлж, нэг мандаттай Булган, Сүхбаатар, Дундговь аймгийг хоёр болгож, Багануур, Налайх дүүргийг нэг тойрог болгохоор МАН-ын бүлэг ярилцсан талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдээллээ.
Тэрбээр, "Энэ асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа. СЕХ-ны судалгааг үндэслэн УИХ хоёрдугаар сарын 1-нээс өмнө шийдэр гаргаж мандат, тойргийн тоог тодорхой болгоно" гэв.
УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураах өдрийг зургаадугаар сарын 24-нд зохион байгуулах хүсэлтээ СЕХ-ноос УИХ-д хүргүүлсэн байна. Хуульд санал авах өдрийг зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гарагт зохион байгуулахаар заасан байдаг. Санал болгосон дээрх хугацаа нь ажлын өдөртэй давхцаж байгаа тул бүх нийтийн амралтын өдөр болгон зохицуулж, иргэдийн санал өгөх боломжийг хангахаар болжээ. УИХ-ын намрын чуулган хаахаас урьтаж буюу хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын асуудлыг эцэслэн батлах юм.