Улаанбаатар хотоос Баян-Өлгийн аймгийн чиглэлд зорчиж байсан ачааны машин онхолдож хоёр иргэн бэртэж, нэг иргэн амиа алджээ.
Тодруулбал, Ховд аймаг, Дарви сум Мөрөн багийн "Бор хавтгай" гэдэг газар ачааны автомашин онхолдож хүн автомашины эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр өдрийн 07:33 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд гурван зорчигчтой зорчиж явсан иргэн К-ын "Granbird" загварын ачааны автомашин онхолдож иргэн К /44 настай, эрэгтэй/ нас барсан байсныг ажиллаж 09:14 цагт цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад, иргэн Т /39 настай эрэгтэй, Н /20 настай, эрэгтэй/ нарыг Зэрэг сумын Эрүүл мэндийн төвд тус тус шилжүүлэн өгчээ. Иймд иргэд олон нийтийг орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан зөвлөж байна.