Хотын дарга Х.Нямбаатар ирэх хоёрдугаар сарын 01 /2024.02.01/-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод автомашиныг тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар зорчуулж эхлээд байгаа юм. Өвлийн эд хүйтэнд "бараг л автомашин битгий уна" гэсэн Х.Нямбаатар даргын захирамж нь Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчсөн байж болзошгүй байгаа юм.
ВИДЕО:
Тухайлбал, Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдарч, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхтэй. Учир нь өвлийн хүйтэнд даарснаас болж хүний судас ашиглах, эд эсүүд үхжих зэрэг эрүүл мэндэд нь өөрчлөлт гардаг. Гэтэл Х.Нямбаатар өвлийн хүйтэнд иргэдийг явган алхуулж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчиж байна. Харин Нийслэлийн АН-аас Хотын дарга Х.Нямбаатарыг гаргасан захирамжаа цуцлахыг шаардаж, албан бичиг хүргүүлээд байгаа юм. Иймд бид тус намын дэд дарга Ж.Энхбаттай ярилцлаа.