Өмнөговийн газрыг Хятадын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн гэх Х.Нэхийт, Ш.Энхжаргал нарыг цагдан хорих прокурорын саналаас шүүх татгалзлаа

Өмнөговийн газрыг Хятадын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн гэх Х.Нэхийт, Ш.Энхжаргал нарыг цагдан хорих прокурорын саналаас шүүх татгалзлаа

Өмнөговийн газрыг Хятадын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн гэх Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт, Ш.Энхжаргал, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадраа нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос шүүх хүргүүлж, улмаар шүүх уг саналыг өнөөдөр хэлэлцэхээр болсон талаар бид өмн нь мэдээлсэн. 

Тэгвэл шүүхээс Х.Нэхийт, Ш.Энхжаргал нарт өмнө нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээн хэвээр үлдээж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналаас татгалзсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Харин яг одоо Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадрааг цагдан хорих эсэх хурал үргэлжилж байна.