ШУУРХАЙ: Хятадуудад хууль бусаар газар эзэмшүүлсэн хэргээр Б.Бадраа нарт цагдан хорих арга авах саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ

ШУУРХАЙ: Хятадуудад хууль бусаар газар эзэмшүүлсэн хэргээр Б.Бадраа нарт цагдан хорих арга авах саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ

Өмнөговийн газрыг Хятадын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн Х.Нэхийт нарт холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хэрэгтэй холбогдуулж Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт, Ш.Энхжаргал, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадраа нарыг яллагдагчаар татаж, улмаар тэднийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Тус саналыг өнөөдөр /2023.12.25/ шүүх хэлэлцэхээр товложээ. Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадраа нь БНСУ руу гарч явсан гэх мэдээлэл байна.