Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсантай нь холбоотойгоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ сарын 04-ний /2023.12.04/ өдөр авсан билээ.
Улмаар Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлүүлэхээр удаа дараа шүүхэд хандсан ч шүүх хүсэлтийг хүлээж авахаар татгалзаж шийдвэрлээд байгаа. Тэгвэл өнөөдөр 14:30 минутаас мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх шүүх хурал товлогдсон байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.