"Улаанбаатар гурил" ХХК-ийн гурилын агуулахад өнөөдөр /202312.25/ өглөө гал гарч, гурилын нэг агуулах шатсан ноцтой хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоос тодрууллаа. Тэрбээр "Гал гарсан барилга нь төмөр карказан хийцтэй шилэн хөвөн, хөөсөн дулаалгатай байсан. Улмаар барилгын дээвэр бараа бүтээгдэхүүн дээр унаж, галыг бүрэн унтаарахад саад учруулсан. Одоогийн байдлаар галын тархалтыг зогсоож, задаргаа хийн, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. 30*30 хэмжээтэй барилга байсан учир нэмэлт хүч дуудаж, галыг унтаарахаар ажилласан" гэлээ.