"Улаанбаатар гурил" ХХК-ийн гурилын агуулахад өнөөдөр /202312.25/ өглөө гал гарч, гурилын нэг агуулах шатсан ноцтой хэрэг гарсан байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрлах "Улаанбаатар гурил" ХХК-ийн гурилын агуулахад өнөөдөр өглөө 06 цаг 30 минутын орчимд гал гарч, энэ талаарх дуудлага мэдээлэл Онцгой байдлын албанд иржээ. Энэ дагуу "10 гал унтраах автомашин, 50 алба хаагч ажиллаж галын дөлийг бүрэн унтраагаад байгаа аж.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар "Галыг тархалтыг одоогоор бүрэн зогсоогоод байгаа бөгөөд зарим агуулахуудыг галын эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна. Галын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй аж. Яг одоо мэргэжлийн байгууллагаас галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус газарт ирээд байна. Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.