АН-ын гишүүн Ц.Уянга, Д.Монголхүү тэргүүтэй иргэд "Засгийн газрыг эсэргүүцэж жагсаал"-ыг яг одоо Төв талбай дээр зохион байгуулж байна.
Харин тус жагсаалыг цагдаагийн байгууллагаас "Жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл аваагүй. Бүртгэлгүй жагсаал зохион байгуулсан" хэмээн тарахыг шаардсан байна. Харин үзэл бодлоороо нэгдсэн иргэд "Б.Энхбаяр хууль зөрчиж, иргэдийн эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг нь хязгаарлаж байна" хэмээгээд тарахгүй гэдгээ мэдэгдлээ.