ЦЕГ: Хүүхдийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилон ажиллаж байна

ЦЕГ: Хүүхдийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилон ажиллаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд нэгэн багш хүүхдүүдийн биед халдаж байгаа бичлэг нийтлэгдсэн.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар "Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 309 дүгээр цэцэрлэгт соробан сампингийн сургалтын багш “С” гэгч нь Бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг зодсон гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн. Дээрх асуудалд хүүхдүүдээс хууль ёсны төлөөлөгч байлцуулан мэдүүлэг авах, хяналтын камерын бичлэгт үзлэг хийх, шаардлагатай хүүхдийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилох зэрэг шаардлагатай ажиллагааг явуулж байна" гэх мэдээллийг өгчээ.