Өнөөдөр /2023.12.19/ өглөө 07:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны дөрөвдүгээр давхарт гал гарч нэг том хүн, бага насны дөрвөн хүүхэд газар дээрээ нас барсан бол угаарын улмаас тухайн гэрт байсан 1 том хүн, мөн хэргийн газарт ажиллаж байсан Онцгой байдлын нэг алба хаагч эмнэлэгт хүргэгдээд амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Урьдчилсан байдлаар шинэ жилийн гацуур модны гэрлэн чимэглэлээс үүсэлтэй гал гарсан байж болзошгүй байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. iSee.mn сайтын сурвалжлах баг хэргийн газар дээрээс шууд дамжуулалтыг хүргэж байна.
ШУУД: