“Мөсний хатан” гэх нэрээр хар тамхи хэрэглэгч, худалдан авагчдын дунд танил болсон гэгддэг иргэн С.Баярмааг хууль сахиулагчид хил дээрээс саатуулсан байна. Тэр бусдаар хар тамхины төрлийн бодис хил давуулан авчруулж, удаа дараа худалдсан хэрэгт холбогдоод байсан нэгэн бөгөөд Баянгол дүүргийн шүүхээс 10 жилийн хорих ял сонссон юм. Гэвч давж заалдах, хэрэг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг өөрчлөх арга хэрэглэн хугацаа идэж явсаар хил давж зугтсан гэдэг нь тогтоогдсон.
Хэргийг тодруулбал, С.Баярмаа нь Х.Мөнх-Эрдэнэ гэх залууд есөн удаа БНХАУ-аас нэг килограм орчим хар тамхи оруулж ирэх даалгавар өгсөн нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон гэгддэг юм. Ийнхүү С.Баярмааг саатуулсан тул, хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.