Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Энхтайваны гүүрнээс 20-25 насны эрэгтэй хүн согтуурсан үедээ унаж газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэрэг тус гүүрний хяналтын камерын бичлэгт бичигдэж үлдсэн бөгөөд амь хохирогч нь хашлага дээр ганцаар зогсож байгаад арагшаа унасан байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газрын үзлэг шинжилгээ явуулж байна.
Иймд иргэдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осгох, өндрөөс унаж амь насаа алдах зэрэг хэргээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.