ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотоос өнөөдөр /2023.12.07/ хөөрсөн Tu-204 ачааны онгоц агаарт дөнгөж хөөрөөд шатсан хэрэг гарсан байна. Тодруулбал, тус онгоц Улаан-Үдээс Хятадын Жанжоу руу нисэх ёстой байсан ч Tu-204 ачааны онгоцны зүүн хөдөлгүүр хөөрснөөс хэдхэн минутын дараа шатсан байна.
Харин нисгэгчид нисэх буудалд мэдээлснийхээ дараа түлшээ асгаж, амжилттай газардсан гэж Baza Telegram суваг мэдээлжээ. Тэгвэл саяхан буюу энэ сарын 1-нд Москвагаас нисэж явсан Аэрофлотын Боинг-777 онгоц Южно-Сахалинск хотод ослын буулт хийсэн. Харин ОХУ-д гарах болсон энэ бүх онгоцны ослын буултыг Оросын эсрэг олон улсын хориг арга хэмжээ авснаас хойш тус улсын агаарын хөлгүүд сэлбэг, хэрэгслийн хомстолд орж эхэлсэн хэмжээн тайлбарлаж байна.
Эх сурвалж: Pravda.com
ВИДЕО:
Russian media report that the engine of a cargo TU-204 plane caught fire during takeoff in Ulan-Ude. The plane dumped fuel and managed to land.
— Anton Gerashchenko (@Gerashchenko_en) December 7, 2023
Seventh failure in a week, it seems. https://t.co/77Dh3y4Myr pic.twitter.com/L5eOlkf7JA