2018-2019 оны Европын хөлбөмбөгийн улирлын аваргуудын лигийн тоглолт болж өнгөрлөө. Уг тоглолтод Английн Ливерпүүл, "Тоттенхэм Хотспур" клубууд шалгарч, тоглолтын 87 дахь минутад оруулсан голоор "Ливерпүүл" клуб зургаадахь удаагаа түрүүгээ хүртсэн.
Харин уг тоглолтын үеэр ОХУ-ын модель Kinsey Wolanski гэгч 21 настай бүсгүй тоглолтын талбайд хагас нүцгэн гарч гүйсэн байна. Түүнийг хамгаалагчид хурдан хугацаанд талбайгаас гаргасан ч тэрбээр талбай дээр 30 секунд байсныхаа төлөө өөрийн дагагчийн /IG/ тоог 1.3 сая болгож чадсан гэлээ. Түүний дагагчийн тоо одоог хүртэл өссөөр байна.