Улс, орон нутгийн ирэх оны төсөвт Өвөрхангай аймагт авто замын ажлын хөрөнгө оруулалтыг багагүй тусгасан байна. Энэ хүрээнд Арвайхээр-Хужирт сумыг холбосон 43.3 км авто замын ажил 2024 онд эхлэх бол Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон авто замын ажил 36 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Түүнчлэн Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын ажлыг эхлүүлэхээр улсын төсөвт 17.9 тэрбум төгрөгийг тусгасан байна. Улмаар Арвайхээр-Шивээхүрэн чиглэлийн 426 км авто зам болон Өвөрхангай аймгийн Арвайхээр-Баянгол сум, Дундговь аймгийн Мандал-Овоо, Өмнөговь аймгийн Сайхан-Овоо сумын чиглэлд тавих 280 км авто замын ТЭЗҮ, зураг төслийг улсын төсвөөр, Баянтээг багийг улсын чанартай авто замд холбох 22 км замын зураг төслийг уурхайн хөрөнгөөр тус тус ирэх онд гүйцэтгэх ажээ.