Монголд зочлох жилийн хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр аж ахуйн нэгжүүдэд 55 тэрбум төгрөгийн хөндөлттэй зээл олгох гэж буй талаар БОАЖ сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлж байсан.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 1-ны Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр салбарын сайд Б.Бат-Эрдэнэ “Өвлийн аялал жуулчлалд бэлэн байгаа 111 бааз, 7639 орны хүчин чадалтай байна. Энэхүү хүчин чадлын нэмэгдүүлэх хүрээнд 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс баазыг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг хийх, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг гаргаж байна. Үүнд нийт 55 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор БОАЖЯ-аас улсын төсөвт 3.1 тэрбум төгрөгийн татаасыг суулгаж өгсөн” гэсэн юм. Тэгвэл уг 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны 10 банкнаас гаргаж эхэлжээ.