Бага насны охиноо хүчиндэж, БЗХӨ халдаасан этгээд амиа хорлосон байдалтайгаар олджээ

Бага насны охиноо хүчиндэж, БЗХӨ халдаасан этгээд амиа хорлосон байдалтайгаар олджээ

Төрсөн эцэг нь бага насны охиноо хүчиндэж, БЗХӨ халдаасан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, охины ээж О цагдаагийн байгууллагад өнгөрсөн 12 дугаар сард энэ гомдлыг гаргаснаар 2019.12.26-ны өдөр Эрүүгийн хэрэг нээж, шалгаж эхэлжээ. Ингэхдээ охиныг ээжтэй нь хамт “Түр хамгаалах байр”-нд байрлуулан хамгаалсан байна. Охинд ШШҮХ-ээс холбогдох үзлэг шинжилгээ хийж, мөрдлөгө шалгалтууд явагдаж байгаа аж. Ийнхүү Эрүүгийн хэрэг үүсч, шалгалтын ажиллагаа эхэлснээр хэрэгт холбогдогч 41 настай У оргон зайлсан бөгөөд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ. Харамсалтай нь 12 дугаар сарын 31-ний өдөр хэрэгт холбогдогч иргэн У өөрийгөө дүүжлэн, амиа хорлосон байдалтай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олджээ.

Биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэлд учруулах нь эрүүгийн хуулиар шалгагдаж, бүх насаараа хоригдох хүртэл хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай билээ.