Үндэсний статистикийн газраас Төлбөрийн тэнцэл, Гадаад худалдааны тэнцэл, Улсын нэгдсэн төсөв, Дотоодын нийт бүтээгдэхүүн, Өрхийн сарын дундаж орлогын талаар харьцуулсан тоон үзүүлэлтийн дүн мэдээг зарласан байна.
Энэхүү тоон мэдээллээс харвал, "Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, боомтын сэргэлтийг эрчимжүүлэх, хулгайтай тэмцэх арга хэмжээ авсны үр дүнд төлбөрийн тэнцэл 791 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх жилүүдээс ашиг эрс өсчээ. Мөн энэ оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны ашиг 4,9 тэрбум ам.долларт хүрч, түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлтийг үзүүлжээ. Харин Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хүлээлтээс өндөр гарсан.