Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.
Өнөөдрөөс албан тушаалтнууд ирэх сарын 15-ныг дуустал хугацаанд ХОМ-ээ өгөх юм.
Өнгөрөгч 2019 онд АТГ-т нийт 283 албан тушаалтан ХОМ-ээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэхээс 282 албан тушаалтан мэдүүлж, 1 мэдүүлэг гаргагч мэдүүлээгүй байна.