Зорчигч тээврийн “Драгон” төвийг 2023 оны наймдугаар 24-нд Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байрлах “Номин реалтор” ХХК-ийн агуулахын талбай руу нүүлгэсэн.
Тэгвэл Төв, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ чиглэлийн автобус үйлчилгээг арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн "Драгон Холдинг" ХХК-ийн байраас ( хуучнаар Драгон төв) тээвэрлэлт гүйцэтгэхээр боллоо. Мөн Дархан-Уул, Орхон чиглэлийн такси үйлчилгээ хуучин драгон төвөөс тээвэрлэлт гүйцэтгэнэ.