Өнгөрөгч баасан гарагт нэгэн шоу арга хэмжээний үеэр Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван гэгч УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын толгойн тус газарт нь шилээр цохиж, түүнд хүнд гэмтэл учруулсан. Иймд Н.Номтойбаяр тус гэмтлээ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн охины төрсөн өдрийн баярын арга хэмжээнд уригдсан очсон Х.Тайван, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар маргалдаж, ийнхүү нэгнээ хүнд гэмтээсэн байна.