Арван нэгдүгээр сарын 10-ны энэ өдөр санхүү, нягтлан бодох мэргэжилтнүүдийн тэмдэглэлт өдөр юм.
Тодруулбал, Улс орон даяар нягтлан бодогчдоо алдаршуулах, баяраа тэмдэглэх өдрүүд ялгаатай байдаг боловч арван нэгдүгээр сарын 10-ны өдөр бол энэ салбарт хүч хөдөлмөрөө зориулдаг хэдэн сая мэргэжилтнүүдийн эв санааг дэлхий дахинаа нэгтгэн илэрхийлдэг чухал өдөр аж. Харин манай улсын хувьд жил бүрийн арван хоёрдугаар сарын эхээр санхүү, эдийн засагчдын баяр тохиодог байна.
Сонирхуулахад 1494 онд Италийн Венец хотод Лука Пачола гэдэг хүн “Бүх арифметик, геометрийн пропорц ба харьцааны тухай цогц сургааль” хэмээх ном бичсэн бөгөөд уг номонд “Данс бичилтийн тухай шастир” гэсэн тусгай бүлэг оруулжээ. Энэхүү бүлэгт дундад зууны үеийн худалдаачдын худалдаа ба зээлийн үйл ажиллагааг данс ба давхар бичилтийн аргаар хэрхэн хөтөлдөг тухай нэгтгэн дүгнэж үлдээсэн байна. Ийнхүү тэр үед дансны системд давхар бичилтийн аргыг хэрэглэж бүртгэл хөтлөхийг Нягтлан бодох бүртгэл гэж нэрлэх болжээ.