ЗТХЯ-ны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг БНХАУ-ын иргэний хамт баривчилж, хорьжээ

2019-12-31 16:49

ЗТХЯ-ны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг БНХАУ-ын иргэний хамт баривчилж, хорьжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өчигдөр /2019.12.30/ орой Зам тээвэр, хөгжлийн яам /ЗТХЯ/-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг хойшлуулшгүй ажиллагаагаар дайчлан баривчилжээ.

Түүнийг “БНХАУ-ын нэгэн иргэний хамтаар баривчилсан, харин хэдий хэмжээний авилга авч байгаад баригдсан гэдгийг одоогоор хэлэх боломжгүй” гэж эх сурвалж мэдээллээ.

ЗТХЯ-ны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын “Баруун аймгууд руу салдаг уулзвараас 52 даваа хүртэлх авто замыг тавьж байгаа” БНХАУ-ын Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж компанийн Хятад иргэнээс авилга авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх албан бус мэдээлэл байна. 

Мөн БНХАУ-ын тус компани Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замд 13 сая ам.долларын ажил хийж гүйцэтгэж байгаа гэсэн албан бус мэдээлэл ч байна. Зарим иргэн түүнийг 20 мянган юань буюу 8 сая орчим төгрөгийн авилга гэж мэдээлэлж байна. Х.Оргил-Эрдэнэ нь энэ оны аравдугаар сарын эхээр авилгын хэргээр саатуулагдаад байгаа ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Д.Доржхандын ажлыг түр орлон гүйцэтгэж байжээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын тендерт шалгарсан БНХАУ-ын компаниуд

2019-12-31 08:41

ЗТХЯ-ны газрын дарга Дарханы замын Хятад компаниас АВИЛГА авч байгаад баригджээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хуучин замыг хуулж, шинэчлэх ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлж, нээлтэд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан оролцож тууз хайчилсан. Харин тус замыг 2019 оны арван нэгдүгээр ашиглалтад сард оруулна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдсэн ч энэ ажил хугацаандаа дуусаагүйгээс гадна, замыг шинэчлэх ажил олигтой яваагүй гэлцэж буй.

-НЭГ ЧИГЛЭЛД ХОЁР УРСГАЛТАЙ ЗАМЫН НИЙТ ТӨСӨВ 60 САЯ АМ.ДОЛЛАР-

Энэ оны зурагдугаар сард эхлүүлсэн замын нийт төсөв 60 сая ам доллар. Үүний 58.5 сая долларыг Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр, 1.5 сая долларыг буцалтгүй тусламжаар тавьж байгаа юм. Энэхүү замын ажлын тендерийг Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулж БНХАУ-ын Гуйжоу Хайвэй, Чайна Стэйт Шинжиан зэрэг таван компанийг шалгаруулсан байдаг. Уг таван компани нь дор бүрнээ 2-4 туслан гүйцэтгэгч Монгол болон Хятад компанитай хамтран ажиллана гэж буй. 

-ЗТХЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА АВИЛГА АВЧ БАЙГААД БАРИГДАВ-

Тэгвэл өчигдөр /2019.12.30-ны өдөр/ Зам тээврийн хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга О гэгч Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж байгаа БНХАУ-ын компанийн хятад иргэнээс их хэмжээний авилга авч байгаад, үйлдэл дээрээ АТГ-ын албан хаагчдад баригдсан гэсэн албан бус мэдээлэл гараад байна. Ямартай ч тус замын ажил удааширсан нь гүйцэтгэгч компаниудын техникийн хүрэлцээ муу, зарим компаниуд тус замын ажлаас гарсан гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ бүхнээс үзвэл тус замын бүтээн байгуулалтын ажил санхүүжилтээс үүдэн удаашраагүй, харин дээр дурдсан зүйлс нөлөөлсөн байх талтай байна.