"60 тэрбум”-ын Ц.Сандуйгийн хилийн хориг цуцлагдаж Япон дахь Улаанбаатарын төлөөлөгчөөр очсон бол, А.Ганбаатарын хориг цуцлагдаагүй, тэрээр хүнд өвчилжээ

"60 тэрбум”-ын Ц.Сандуйгийн хилийн хориг цуцлагдаж Япон дахь Улаанбаатарын төлөөлөгчөөр очсон бол, А.Ганбаатарын хориг цуцлагдаагүй, тэрээр хүнд өвчилжээ

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарт холбогдох "60 тэрбумын хэрэг"-ийг өнгөрсөн гуравдугаар сар /2023.03/-д бүхэлд нь сэргээн, дахин шалгаж эхлээд байгаа билээ. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байна. 

-АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДСОН Ц.САНДУЙН ХИЛИЙГ ХОРИГИЙГ ЦУЦАЛСАН Ч ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНТАЙ А.ГАНБААТАРЫНХЫГ ЦУЦЛААГҮЙ БАЙНА-

Тэгвэл "60 тэрбум"-ын хэргээр дахин шалгагдах болсон НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нь Япон дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилогдсон байна. Түүнийг Д.Сумъяабазар Хотын даргаар ажиллаж байхдаа тус албан тушаалд томилсон байна. Тиймээс Ц.Сандуй өдгөө Япон-Монголын хооронд чөлөөтэй зорчих болсон байна.

Хамгийн ноцтой нь "60 тэрбумын хэрэг"-т шалгагдаж байгаа Ц.Сандуйд тавьсан хилийн хориг цуцлагдаж, тэрбээр ийнхүү Япон дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилогдсон бол, түүнтэй хамт шалгагдаж буй А.Ганбаатарт тавьсан хилийн хориг өнөөг хүртэл цуцлаагүй байгаа юм. 

Гэтэл энэ хугацаанд А.Ганбаатар хүнд өвчнөөр өвдөж, биеийн байдал нь эрс муудсан байна. Иймд түүнийг гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон ч түүнд тавьсан хилийн хориг цуцлагдаагүй тул гаднын орон руу эмчилгээнд явж чадахгүй байгаа ажээ. Гэтэл яг ижил хэргээр шалгагдаж буй Ц.Сандуйн хилийн хоригийг шүүхээс цуцлаж, тэрбээр нөлөө бүхий албан тушаалд томилогдсон байна. Үүнд нь ХЗДХ-ийн сайд асан одоогийн Хотын дарга Х.Нямбаатарын нөлөө байсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Ямартай ч УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дуулиан дэгдээж, гол сэдэв нт болдог "60 тэрбум"-ын хэргийг 2024 оны сонгуулийн өмнө ч сэргээн, дахин шалгаж эхэлсэн гэх пиар явах бололтой. 

-ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН 60 ТЭРБУМЫН ХЭРГИЙГ СЭРГЭЭН, ДАХИН ШАЛГАЖ ЭХЛЭВ-

Хэргийн талаар эргэн сануулахад,өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцаж байгаа утга бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэрхүү бичлэгт УИХ-ын дарга асан М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх, МАН-ын гишүүн А.Ганбаатар нарын хооронд өрнөсөн гэгдэх төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай хөндөгдсөн байдаг.

ВИДЕО: 

Улмаар тус хэргийг хуулийн байгууллагаас мөрдөн шалгаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр дөрвөн жилийн хорих ял оноосон.  Иймд Ц.Сандуй, А.Ганбаатар шоронд 128 хоног хоригдсон. Харин Давж заалдах шатнын шүүхээс тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэсэн ч тус хэргийг өнгөрсөн гуравдугаар сард сэргээн, дахин шалгаж эхэлсэн юм. 



Сэтгэгдэл

Нийт: 21 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Зочин   [172.69.252.161]   a year ago
shvgel Ganbaad hvn chanar bhgvi mongoni toloo luivar zalilan hiideg gar
Хариулах

Зочин   [172.69.252.160]   a year ago
Awtobusaa martuulah geed bgaan bishuuu
Хариулах

Зочин   [172.69.252.157]   a year ago
Ternii orond nuursnii hergee yariarai
Хариулах

Доржзовд   [172.69.252.154]   a year ago
Зөв л ярьж байна энэний хүчинд ялсан шүү одоо сонгогдсон дуракууд олон юм ярих хэрэггүй мангар бацаан ярьж чадахгүй байж а\зарж чаднаа бас Нам ялуулсны төлөө ерөнхийлөгч болох хүн ингээд явж байна Сандуй хамгийн их хэлмэгдсэн хүн муутай нөхөрлөвөл могойн хорлол хорчин Ганбаатар зүгээр л бгаа
Хариулах

Зочин   [172.69.252.157]   a year ago
САНДУЙ Ч НЭХ БУРУУТАЙ БИШ БХА, ГОЛ НЬ МИЕГИЙН ФРАКЦИЙГ ДАРЖ АВАХ ЗАЛЬ БАЙСАН, ОДОО Ч СОНГУУЛЬ БОЛОХЫН ӨМНӨ ДАРАХ ГЭЖ ДАХИН ШАЛГАЖ БАЙГААМ ШИГ БАЙНА, АЙГААД БАЙГААМ БНА Л ДАА МИЕГИЙН ФРАКЦ ХҮЧТЭЙ ЮМАА
Хариулах

Зочин   [172.69.252.161]   a year ago
Сандуйг улс төрд хамгаалдаг хүн нь Д.Сумъяабазар шүү дээ. Мие Эби нарын хонгилын гар хөл нь МАН-ын Сумъяабазар, АН-ын Асашерю Дагвадорж нар юм. Аха дүү хоёр ээлжлэн хулгай хийж хоёр намаар хамгаалуулдаг. Циркийг ард түмэнд буцааж өгөх ёстой.
Хариулах

Зочин   [172.69.45.135]   a year ago
Сандуй овоо юмаа
Хариулах

059   [172.69.252.155]   a year ago
Монголчууд өөрсдийгөө хайрлахгүй доромжилж бхад гадныхан дээрэлхэж доромжлохоос ч яахав дээ. Энэ автобусны луйварчдыг өглөө оройны ид ачааллын үеэр автобусанд чихэлдүүлж явуулахсан. арчаагүй юмнууд ороод л амьсгал нь бүтэж үхэх бхдаа...бараг орж чадахгүй чирэгдэж гай блно доо. бусдын зовлонгоор жаргагчид үйлээ эдлээрэй
Хариулах

Зочин   [172.68.93.134]   a year ago
Сандуй дийлдэшгүй юм аа.
Хариулах

Зочин   [172.71.218.211]   a year ago
Ямарч хохирогчгүй эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгодог хуультай. Давж заалдах шатны шүүх зөв шийдсэн байна. Ахиж сэргээж шалгаж байна гэдэг нь 24 оны сонгуулийн шоу бололтой. Өмнө нь гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байхад шүүх үүнийг дахин хэлэлцэхгүй. Хууль тийм.
Хариулах

Зочин   [172.69.45.139]   a year ago
Өө хөөрхий бас хэрэгсэхгүй болгочихсон юмуу. Монголын шүүх нээрээ алнаа ална. Улаанбаатар японд төлөөлөгчөөр үхсэнээ хийдэг байнаа, төсвийн мөнгийг үргүй зарахаа болиоч
Хариулах

Зочин   [172.69.45.135]   7 months ago
Ман арай дэндүү муухай юмнууд хийх юмаа . Итгэлт алга...

Чулуун   [172.69.252.157]   a year ago
60 тэрбумын хэрэг ч одоогийн энэ том хэргүүдийг бодвол юу болдог юм. Тэр мөнгөө босгоо ч үгүй, Доржзодовын схемийг л сонссон биздээ. Хэлмэгдсэн хүмүүс нь харин Ганбаатар Сандуй хоёр яалт ч үгүй мөн. Доржзодов гээч нөхөр хэний бууны нохой байсан бол гол нь
Хариулах

Зочин   [172.71.150.232]   a year ago
Энэ Ганбаатар Доржзодов 2с болж олон гэмгүй хүмүүс хэлмэгдсэн харин ч монголын шүүх прокурор сайн ажиллаж үнэнийг олж тогтоосон нь сайн байна шдээ одоо тэр Доржзодовтой нь хамт суулгах хэрэгтэй шдээ
Хариулах

Зочин   [172.69.252.156]   a year ago
Энэ бичлэгийн голд нь байгаа эрлийз псда баригдахгүй үлдээд байхийм аа! Аймаар санаатай псда юмаа!
Хариулах

Зочин   [172.68.93.139]   a year ago
Хулгайчуудыг шоронд нь үхүүлэхгүй яасан юм. Нам нь засагт бгаа болохоор толгойг нь илээд гаргацан уу.
Хариулах

Зочин   [172.69.252.153]   a year ago
yasan baliar hog ve chi,hen negniig uhuuleh tiim taashaaltai baidag uu,iim olig muutai chi ooroo hund ovdond doo

Зочин   [172.68.93.138]   a year ago
Өө хө жинхэнэ хотын газрын наймаачин сандуй төрхүү буяндэлгэр нар шүү дээ өнөөдрийн буруу төлөвлөлт түгжрэл үер гээд бүх зүйлийн буруутан энэ 3 барьж хоржь шалгаачээ
Хариулах

Зочин   [172.71.210.167]   a year ago
Ядаж нэр цэвэр хүнииг томилж болдгүймуу төмсөгдүүлчихээд ингэж дарга суудал байнга олгодгоо зогсоогооч түшээд ухаантай ухануудаа
Хариулах

Nya   [172.69.45.140]   a year ago
Ёс зүй өндөртэй оронд ийм том хэрэгт холбогдсон хүнийг томилож явуулдаг нь өөрсдийгөө муухай харагдуулж бган шдээ кккк
Хариулах

Зочин   [172.69.45.139]   a year ago
60 ТЭРБУМЫН ХЭРГЭЭР ХҮРЭЛСҮХ БАТТУЛГА ГЭСЭН ХОЁР АЦ ШОУДАЖ ШОУДАЖ ЭРХ МЭДЭЛ АВЦГААСАН. АВСАНЫХАА ДАРАА АРД ТҮМНИЙГ НУЛИМЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХОО МАРТАЦГААСАН. ӨӨРСДӨӨ ТӨМӨР ЗАМ БАЙГУУЛЖ НҮҮРС ИДЭЖ ТОГЛОЦГООСОН. ТОВЧХОНДОО ХЭЛЭХЭД ЯГ ӨМНӨХ ПЯСДА НАРЫХАА ЗАМААР ОРЦГООСОН. ИДЭЦГЭЭСЭН УУЦГААСАН АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨНӨӨС ЗАВШСАН ДЭЭРЭМ ХИЙЦГААСАН
Хариулах