Цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллан олон удаагийн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дайчлан баривчилжээ. Тодруулбал, өнгөрөгч 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ганцаараа явж байгаа эмэгтэйг хутга тулган айлган сүрдүүлж дээрэмдсэн.
Бусдад хутга тулган нийт гурван эмэгтэйн эд зүйлийг дээрэмдсэн 57 настай эрэгтэй Э гэгчийг 26-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид тус дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна. Дээрх сэжигтэн нь урд өмнө хулгайлах, дээрэмдэх, хүчиндэх, танхайрах зэрэг гэмт хэрэг үйлдэж, долоон удаа ял шийтгэгдэж байсан гэмт этгээд болох нь тогтоогджээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд орой үдшийн цагаар ганцаараа явахдаа сонор сэрэмжтэй байж, харанхуй гэрэлтүүлэггүй орчинг аль болох сонгон явахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.