Хэнтийн аймгийн Биндэр сумын нутаг дэвсгэрт "Приус-20" загварын суудлын машинтай гурван иргэн хоёр хоногийн өмнө сураггүй алга болсон тухайн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Тодруулбал, Энэ сарын 28-ны өдрийн 22:40 цагийн орчимд Хэнтий аймгийн Биндэр сумын төвөөс урд зүгт 110 км-т орших “Дөш-Уул” гэдэг газар тус аймгийн харьяат малчин "Ж" руу Хэрлэн сумын төвөөс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харъяат иргэн 47 настай, эмэгтэй Ү, Баянзүрх дүүргийн харъяат иргэн 38 настай, эрэгтэй Б, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харъяат иргэн 36 настай, эрэгтэй Б нар “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 00:40 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид болон Хэрлэн, Биндэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид, нийт 20 хүн шөнийн 01:40 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.