АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг 2019 оны дөрөвдүгээр сар, аравдугаар саруудад саатуулан шалгасан байдаг. Учир нь түүнийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа улсын өмчид хүлээн авсан төмөр замын асуудалтай холбогдуулан, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг монголд оруулж ирсэн хувийн хэвшлийнхэнтэй хамтатган шалгасан билээ.
Сайд асан Д.Ганбатыг 2019 оны дөрөвдүгээр сард Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Харин тэрбээр саяхан албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгагдаж байх хугацаандаа хилээр гарахыг завдсан байна. Түүнийг хилээр нэвтрэх үед нь хориг тавьж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Хуулийн байгууллагаас түүнийг цагдан хорих арга хэмжээг авалгүйгээр хориг тавин, хил нэвтрэх үйлдлийг нь таслан зогсоожээ.