Энэ сард иргэдийн дунд шинэ жилийн баярыг хавтгайруулан тэмдэглэх, архидан согтуурах үзэгдэл их байна. Үүний улмаас осгож нас барах, золгүй байдлаар амиа алдах тохиолдол өдөр бүр цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байгаа аж.
Дорнод аймагт энэ сарын 26-ны өдрийн 22 цаг орчимд нэг иргэн харамсалтай байдлаар барсан тохиодол гарсаныг уншигч таньд сэрэмжлүүлэг болгон хүргэж байна. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын орон сууцны нэгэн айлаас утаа гараад байна гэх мэдээллийг оршин суугчдаас хуулийнханд хандан ирүүлжээ.
Мэдээллийн дагуу шалгахад тухайн орон сууцны хорооллын дугаар тоотод оршин суух хаягтай иргэн угаартаж нас барсан байжээ.
Учир нь талийгаач 41 настай иргэн, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэртээ ирж, улмаар зул өргөж байгаад гал алдаж угаартаж харамсалтайгаар амиа алдсан байна. Уг хэргийг материалжуулан Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ажээ.
АНХААРУУЛГА: Иймд иргэд та бүхэн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн үедлээ цахилгаан болон галтай ойр ажиллахгүй байх, орчны болон өөрийн аюулгүй байдлыг шалгаж байх, зэргээр эрсдэлтэй алхам хийхгүй байхыг анхааруулж байна.