Увс аймгийн нутаг, Наранбулаг суманд Улаанбаатар хотын иргэн зориулалтын бус байранд бариа засал хийх буюу блок гаргах, цус ханах үйлчилгээ үзүүлж байсныг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар илрүүлэн таслан зогсоосон байна. Улмаар иргэдийн эрүүл мэндийг болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийллээ.
Үүний дээр тус газарт үйлчлүүлэхээр очсон иргэдэ эмчилгээ, эрүүл ахуйн талаар зөв мэдээллийг холбогдох байгууллагаас өгсөн бөгөөд, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй иргэдээс ийм төрлийн үйлчилгээ аваргүй байх, оронд нь мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөжээ.