Хөвсгөл аймагт 26 настай эрэгтэй өөрийгөө буудаж амь насаа алджээ

Хөвсгөл аймагт 26 настай эрэгтэй өөрийгөө буудаж амь насаа алджээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд толгойн тус газраа буудуулж нас барсан эрэгтэй хүний цогцос олдсон бөгөөд, мөрдөн шалгах ажиллагааг холбогдох цагдаагийн газар шуурхай явуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар тус сумын Дөрвөлжин үзүүр гэх газарт Хөвсгөл аймгийн харьяат 26 настай эрэгтэй Г нь ОХУ-д үйлдвэрлэсэн ТОЗ-8 загварын буу ашиглан өөрийгөө буудаж хөнөөснийг тогтоожээ. Галт зэвсгийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.