Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Хандгайт”-ын зуслангийн хойд ууланд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Согоот”-ын 40 дүгээр гудамжинд оршин суугч иргэн ээргтэй 45 настай М нь өөрийн хүү болох таван настай А –гийн хамтаар төөрсөн байна. Энэ тухай дуудлага 2019 оны 12 сарын 27-ны өдрийн 01:37 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Аав хүү хоёрыг эрэн хайхаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн таван алба хаагч, нэг автомашинтай 32 км зам туулан 02:24 цагт очиж Хандгайтын зуслангийн хойд уулын модноос эсэн мэнд олсон байна.